loader

Энхийг дэмжих ажиллагаанд оролцох алба хаагчдыг хүлээн авч уулзлаа

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах "UNMISS" ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс үүрэг гүйцэтгэх  IX ээлжийн мотобуудлагын батальоны бүрэлдэхүүнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 9 алба хаагч шалгарсан бөгөөд 1 жилийн хугацаатай  үүрэг гүйцэтгэх юм.


Тус алба хаагчдыг 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Ш.Булган, Захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн дарга, хурандаа Ц.Очгэрэл, Харуул хамгаалалтын хэлтсийн дарга, дэд хурандаа Ч.Мөнх-Эрдэнэ  нар хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Ш.Булган алба хаагчдад хандан Монгол Улсын болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нэрийг өндөрт өргөж, сахилга баттайгаар үүргээ амжилттай гүйцэтгээд ирэхийг хүссэн юм.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид 2008 оноос эхлэн энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсэн бөгөөд СьерраЛеоне, Төв Африкийн Бүгд найрамдах Улс, Афганистан, Чад, Бүгд Найрамдах Судан, Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсуудад нийт 120 шахам алба хаагч үүрэг гүйцэтгээд байна.

 

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд