loader

Ахмад дайчин, хурандаа Л.Лувсанпэрэнлэйн дурсгалд зориулан “Алдрын булан” нээлээ

Жил бүрийн наймдугаар сард Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ өдрийг тохиолдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын ахмадын хорооноос санаачлан, Монгол хурандаа нийгэмлэг, 415 дугаар хаалттай хорих ангийн удирдлага, хамт олон Халхын голын дайнд оролцож, түүхэн гавьяа байгуулсан ахмад дайчин, хурандаа Лхамсүрэнгийн Лувсанпэрэнлэйн нэрэмжит алдрын буланг тус ангид нээлээ.

Ахмад дайчин, хурандаа Лхамсүрэнгийн Лувсанпэрэнлэй нь 1919 онд Архангай аймгийн Тариат суманд төржээ. Энэ жил түүний мэндэлсний 100 жилийн ой тохиож байгаа юм. Тэрбээр, 1938 онд цэрэгт татагдан Дорнод аймгийн матадын 8-р дивизийн 8-р хуягт дивизонд 5 жил алба хаахдаа 1939 онд Халх голын дайнд Хөнгөн хуягтын буудагчаар оролцож байсан  түүхтэй хүн юм.

1943 онд цэргээс халагдаж ирээд 1989 онд Цэргийн байнгын тэтгэвэрт гарахдаа 50 жил тасралтгүй хөдөлмөрлөжээ. Цагдан сэргийлэх байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар амьдралынхаа ихэнх хугацааг өнгөрөөсөн байдаг. Хорих ангийн даргаар 23 жил ажиллахдаа хорих байгууллагын үйлдвэрлэл, аж ахуйг эрчимтэй хөгжүүлэх, албаны үйл ажиллагааг бэхжүүлэн сурталчлах, хоригдлыг нийгэмшүүлэх чиглэлээр үлгэрлэн ажилладаг байсныг түүний алба хаагч бэлтгэл хошууч н.Даваасүрэн нь дурсан ярив.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага төрийн өмнө хуулиар хүлээсэн үүргээ амжилттай хэрэгжүүлэн, улс орны хэмжээнд хууль ёсыг сахиулах, нийгэм эдийн засгийн хөгжилд түүчээлэн оролцсоор 100-аад жилийг ардаа үджээ. Түүхэн энэ хугацаанд хурандаа Л.Лувсанпэрэнлэйн оруулсан гавьяаг үнэлж баршгүй юм.

 

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд