loader

Хурандаа Г.Тамир “Цэргийн гавьяаны одон”-гоор шагнууллаа

          Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хууль зүй, дотоод хэргийн салбарт олон жил, идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж байгаа албан хаагчдыг төрийн дээд одон, медалиар шагналаа. Шагналыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өчигдөр /2018.07.08/ гардуулан өгсөн юм.

          Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 421 дүгээр нээлттэй хорих ангийн дарга, хурандаа Г.Тамир Төрийн дээд одон медаль “Цэргийн гавьяаны одон”-гоор шагнагдсаныг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж гардуулж, шагнагдсан нийт алба хаагчдад баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүслээ.


Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд