loader

ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтэс, СХД-ийн прокурорын газар, мөн тус дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэстэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Санамж бичгийн хүрээнд хорихоос суллагдсан, хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн /тэнсэх, албадлагын арга хэмжээ, эрх хасах, торгууль, нийтэд тустай ажил хийлгэх ял/ иргэдийн зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө өгөх, тэдний хэрэгцээ, ур чадварт үндэслэн, зохих ажлын байранд зуучлах, мэргэшүүлэх сургалтад үнэ төлбөргүй хамруулах, амьдралын түвшинг дээшлүүлэх тогтвортой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээг зохион байгуулж, хамтран ажиллах юм.

 Хорихоос өөр төрлийн ял шийтгэлтэй 80 гаруй иргэнийг 06 дугаар сарын 14-ний өдөр сургалтад хамруулж, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө, мэдээллээр ханган ажиллажээ.

 Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулиар хорихоос суллагдсан иргэнийг ажлын байраар хангасан иргэн, аж ахуй нэгж байгууллагад төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх,  аж ахуй эрхлэлтийн сургалт, хөдөлмөрт бэлтгэх сургалт, санхүүгийн дэмжлэг, түрээс, борлуулалтын дэмжлэгт хамруулах, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 15.1.5-д заасны дагуу Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хөдөлмөрийн насанд хүрээд асрамжийн газраас гарсан болон хорих ангиас суллагдсан иргэнийг ажлын байраар хангаж, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх талаар тодорхой санаачлага гаргаж, үр дүнд хүрсэн ажил олгогчийг тусгай болзолын дагуу Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл шалгаруулж, урамшуулахаар шийдвэрлэсэн байна.





Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд