loader

“Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх журам”-ын хэрэгжилтийг хангах нь сэдэвт зөвлөгөөнийг зохион байгууллаа

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтэс, Нийслэлийн 6 дүүргийн прокурорын газар, Нийслэлийн 6 дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран “Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх журам”-ын хэрэгжилтийг хангах зөвлөгөөнийг 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулжээ.

Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтсийн дарга, ахмад Э.Итгэлтөгс, ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Г.Хүрэлтогоо нар журмын хэрэгжилтийн талаар танилцуулга, илтгэл тавьж,  хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан өсвөр насны хүнийг зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамруулах ажлыг үр дүнтэй зохион байгуулах, өсвөр насны хүний нас бие, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогт тохирсон сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг боловсруулах, дахин гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөөг дүүргүүдийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга, мэргэжилтнүүдэд өгсөн байна.   

Мөн энэ үеэр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлын талаар хэлэлцэж, дүүргийн Прокурор, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсээс гаргасан саналуудыг нэгтгэж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөмж гаргажээ.

Зөвлөгөөнд Баянзүрх дүүргийн прокурорын газрын ахлах прокурор Б.Чойжилсүрэн, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын ахлах прокурор Б.Төмөрчөдөр, Хан-Уул дүүргийн прокурорын газрын ахлах прокурор Х.Жанибек, Баянгол дүүргийн прокурорын газрын ахлах прокурор Д.Энхбаяр, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын ахлах прокурор С.Батсүрэн, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын ахлах прокурор Л.Цогтхүү, Хан-Уул дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга О.Мягмарсүрэн, Сүхбаатар дүүргийн ГБХЗХХэлтсийн мэргэжилтэн Б.Алтантүлхүүр, Сонгинохайрхан дүүргийн ГБХЗХХэлтсийн ахлах сэтгэл зүйч Л.Булган, Баянзүрх дүүргийн ГБХЗХХэлтсийн мэргэжилтэн Э.Номин, Баянгол дүүргийн ГБХЗХХэлтсийн мэргэжилтэн Н.Цэрэндулам, Чингэлтэй дүүргийн ГБХЗХХэлтсийн мэргэжилтэн Б.Золжаргал,  Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтсийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, хошууч С.Дэлгэрзаяа, шийдвэр гүйцэтгэгч нар оролцов.

 

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд