loader

"Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио"-гоор ажиллах дадлага сургуулилт хийлээ

              Онцгой байдлын ерөнхий газраас "Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио"-гоор ажиллах дадлага сургуулилтыг жил бүрийн 03 дугаар сарын 4 дэх долоо хоногийн Пүрэв гараг бүр улс орон даяар зохион байгуулдаг.

              Тус өдрийн 16.00 цагт зарлан мэдээллийн дуут дохио дуугарч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын нийт алба хаагчид эхний дохиогоор “СУУ, НУУГД, ХҮЛЭЭ” зарчмаар өрөө тасалгааны ширээ болон хаалганы доор зогсон аюулгүй байдлаа ханган, 2 дахь дохио дуугарахад “ГҮЙХГҮЙ, ЭРГЭЖ БУЦАХГҮЙ, ХАШГИРАХГҮЙ, ТҮЛХЭХГҮЙ” зарчмын дагуу барилга байгууламжаас өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган цуваагаар гарч “Аюулгүйн талбай”-д цугларан 3 дахь дохиогоор нэгдсэн бүртгэл явуулсан юм.

            Дадлага сургуулилтын үеэр ОБЕГ-ын харьяа Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн авто инженер, дэслэгч Ч.Мөнхтөр байлцаж, ШШГЕГ-ын алба хаагчдын зарлан мэдээллийн дуут дохиогоор ажиллах явцтай танилцсан бөгөөд сургуулилтад нийт 112 алба хаагч хамрагдав.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд