loader

Тангараг өргөх ёслолын ажиллагаа боллоо

         Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор жилд хоёр удаа харуул хамгаалалтын ажилтан бэлтгэх сургалтыг Хууль сахиулахын их сургуулийн харьяа "Ахлагчийн сургууль"-тай хамтран зохион байгуулдаг. "Ахлагчийн сургууль"-ийг амжилттай суралцаж төгссөн 65 сонсогч өнөөдөр /2019.02.22/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны болон Төрийн жинхэнэ алба хаагчийн тангараг өргөлөө.

           Тангараг өргөх ёслолын ажиллагаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тэргүүн дэд дарга, хурандаа Д.Дамдинцэрэн, Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Нямгомбо, Санхүү, үйлдвэр, хөрөнгө оруулалтын газрын дарга, дэд хурандаа С.Батбямба  нар оролцов.
           Мөн энэ үеэр амжилттай суралцаж, төгссөн сонсогчдыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар харьяа хорих анги, шийдвэр гүйцэтгэх газар, салбар нэгжийн сул орон тоонд томиллоо.

          Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тэргүүн дэд дарга, хурандаа Д.Дамдинцэрэн нийт алба хаагчдад хандаж, өргөсөн тангарагтаа үнэнч байж, идэвх зүтгэл гарган, амжилттай ажиллахыг хүслээ.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд