loader

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэв

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдөр”-ийг жил бүрийн 8 дугаар сарын 4 дэх долоо хоногт тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

Тус өдрийг тохиолдуулан 429 дүгээр хаалттай хорих анги-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, 405 дугаар хаалттай хорих ангитай хамтран 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны иргэдийн дунд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаа, дэвшүүлсэн зорилт, үндсэн чиг үүргийг сурталчлах өдөрлөгийг зохион байгууллаа.

Өдөрлөгийг арга хэмжээний хүрээнд иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл өгч, хүмүүжигчдийн хийсэн гар урлалын бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргаснаас гадна эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх үзлэг хийж, шаардлагатай амин дэм, витамин олгосон байна.


Мөн тус хороонд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэдийн дунд гар бөмбөг, дартсын нөхөрсөг тэмцээн зохион байгуулж, “Өргөмжлөл”, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулжээ.

 

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд