ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА
2018-08-14
ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа орон нутаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтсийн дараах тойргуудад ”Шийдвэр гүйцэтгэгч”-ийн сонгон шалгаруулалт зарлаж байна. Үүнд:
- Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар -158, 171 дүгээр тойрог, Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгч
- Өмнөговь аймаг - 69, 70 дугаар тойрог
- Сэлэнгэ аймаг - 74 дүгээр тойрог
- Төв аймаг – 86, 91 дүгээр тойрог
- Завхан аймаг - Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгч
- Өвөрхангай аймаг - Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгч
Сонгон шалгаруулалтыг 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 09.00 цагт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын төв байранд зохион байгуулна.
Сонгон шалгаруулалтанд оролцогчдын бүртгэлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2 дугаар байранд 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд бүртгэнэ.
Шалгаруулалтад оролцохыг хүссэн иргэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:
- Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн өргөдөл;
- Эрх зүйч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэргийн дипломны нотариатаар баталгаажуулсан хуулбар;
- Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
- Төрийн албан хаагчийн анкет, 3х4 хэмжээтэй цээж зураг 2 ш;
- Бүртгэлийн хураамж 5000 төгрөг.
Хаяг: Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Зуун айл “Одкон” төвийн баруун тал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хоёрдугаар байр Шийдвэр гүйцэтгэх албаны 306 тоот, харилцах утас: 70001489, 89118424
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЯВУУЛАХ ОРОН ТООНЫ БУС КОМИСС