loader

"Сүлд бөхийн гал"-ын сорилго барилдаан болов

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа "Сүлд" биеийн тамир спортын хорооны "Сүлд бөхийн гал"-ын сорилго барилдаан 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр "Төр хурх" -ын аманд боллоо.

Тус сорилго барилдаанд Улсын харцага Бат-Өлзий, Улсын начин Түмэннаст, аймгийн арслан А.Давааням, Даваа-Очир, Нямбаяр, Сайханжаргал нарын улс, аймгийн цолтой 48 бөх барилдснааас Улсын харцага Бат-Өлзий түрүүлж, аймгийн арслан Б.Мөнхбаяр үзүүрлэв.


Мөн энэ үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд барилдааныг үзэж, сонирхон нийт бөхчүүдэд амжилт хүссэн юм. Барилдааны засуулчаар Монгол Улсын Донж манлай засуул Цогзол, МУУГЗ, уртын дуучин Мөнхбаатар тэргүүтэй засуулчид ажилласан бол хөлийн цэцээр Монгол Улсын заан, "Сүлд"биеийн тамир спортын хорооны тамирчин Н.Жаргалбаяр, Монгол Улсын харцага Т.Баасанхүү нар ажиллав.



ШШГЕГ-ын харьяа "Соёмбо" хөгжмийн салааны уран бүтээлчид барилдааны үеэр ая дууны мэндчилгээ дэвшүүлж, урлагийн тоглолт үзүүлсэн юм.

 "Сүлд" биеийн тамир спортын хорооны бөхчүүд улсын баяр наадмын бэлтгэлээ "Төр хурх"-ын аманд базааж байгаа бөгөөд дасгалжуулагчаар Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, "Сүлд" биеийн тамир спортын хорооны ахлах дасгалжуулагч, хурандаа Ц.Шийрэв ажиллаж байна.


Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд