loader

Хууль сахиулахын их сургууль, ШШГЕГ-ын судлаач, албан хаагчдын чадавхижуулах сургалт эхэллээ

ХСИС, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (Koica)-ын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй “ХСИС-ийн хорих ял эдлүүлэх чиглэлийн судлаачдын чадавхийг бэхжүүлэх нь” сэдэвт сургалт БНСУ-ын Хууль зүйн хүрээлэн дээр явагдаж эхэллээ.

ХСИС нь БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (Koica)-тай 2015 оноос багш, судлаачдын чадавхийг бэхжүүлэх чиглэлээр нягт хамтран ажиллаж байгаа юм. Хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд 2015 оноос Монгол Улс дахь хорих ял эдлүүлэх ажиллагааны чиглэлээр мэргэшсэн багш, судлаачдыг мэргэшүүлэх сургалтын төсөл хэрэгжүүлэх талаар ХСИС-иас санаачлан БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (Koica)-аас дэмжлэг авсаны дагуу 2017 онд ХЗДХЯ, ШШГЕГ, ХСИС-ийн нийт 34 албан хаагчийг БНСУ-д сургалтанд амжилттай хамруулсан.

Энэ удаагийн сургалтын үйл ажиллагаанд ХСИС-иас төслийн санаачлагч, сургалтын багийн ахлагч, ХСУА-ийн профессор, доктор (Ph.D), хурандаа Ц.Очгэрэл, ШШГС-ийн Нийгмийн ажлын тэнхимийн эрхлэгч, дэд хурандаа Г.Баттулга нарын 11, ШШГБ-аас 9, нийт 20 судлаач, албан хаагч хамрагдаж байна.


Сургалтын хүрээнд БНСУ-ын хорих ял эдлүүлэх ажиллагааны эрх зүйн зохицуулалт, хоригдлыг нийгэмшүүлэх ажиллагааны төрөл, хэлбэр, онцлог, БНСУ дахь цахим хяналтын тогтолцоо зэрэг арав гаруй сэдвийн хүрээнд танхимийн лекц, семинарын хичээлд хамрагдахын зэрэгцээ БНСУ-ын Цахим хяналтын төв, Нээлттэй хорих анги, Хууль зүйн хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцах юм.

Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд БНСУ-ын ХЗХ-ийн захирал Ан Ми Ён, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Со Ду Жон, сургалтын багийн менежер Ким Чол Су болон албаны бусад хүмүүс оролцож, амжилт хүслээ. Сургалтын хугацаанд багш, албан хаагчид Койка-ийн төв байранд байрлан шаардлагатай боломж, нөхцөлөөр хангагдах юм.

 

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд