loader

Тангараг өргөх ёслолын ажиллагаа боллоо

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага боловсон хүчнээ бэлтгэх зорилгоор жилд хоёр удаа харуул хамгаалалтын албаны ажилтан бэлтгэх сургалтыг Хууль сахиулахын их сургуулийн харьяа "Ахлагчийн сургууль"-тай хамтран зохион байгуулдаг. 2018 оны нэгдүгээр ээлжийн сургалт 3 дугаар сарын 12-ны өдрөөс 6 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд амжилттай явагдав.

 Энэхүү сургалтад 87 иргэн хамрагдан, амжилттай төгсч, ромбо, гэрчилгээгээ гардан авч,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны болон Төрийн жинхэнэ алба хаагчийн тангараг өргөв. Тангараг өргөх ёслолын ажиллагааг 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр ШШГЕГ-т зохион байгууллаа.



Уг үйл ажиллагаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа А.Намсаманд, Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Нямгомбо, Харуул хамгаалалтын хэлтсийн дарга, дэд хурандаа Ч.Мөнх-Эрдэнэ,Шуурхай удирдлага, хяналтын төвийн дарга, хошууч Д.Хатанбаатар нар оролцлоо.

Мөн энэ үеэр амжилттай суралцаж, төгссөн иргэдийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар харьяа хорих анги, шийдвэр гүйцэтгэх алба, салбар нэгжийн сул орон тоонд томилов.

Үйл ажиллагааны төгсгөлд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа А.Намсамандшинээр томилогдсон алба хаагчдад хандан, өргөсөн тангарагтаа үнэнч байж, идэвх зүтгэл гарган, амжилттай ажиллахыг хүсэв.

 

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд