loader

МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

      Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэмжээнд 2018 онд алба хаагчдыг дунд зохион байгуулах мэргэшүүлэх сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу ШШГЕГ-ын Хорих ял эдлүүлэх алба, Хууль сахиулахын их сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургууль,Монголын Улаан загалмайн нийгэмлэг хамтран хорих байгууллагын хуяглан хүргэлтийн ажилтнуудын мэргэшүүлэх сургалтыг 05 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд зохион байгууллаа.  
        
  
     Сургалтад төв, орон нутаг дахь хорих анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, салбар нэгжийн 35 алба хаагч хамрагдав. Хорих байгууллагын аюулгүй байдал, хорих ял эдлүүлэх ажиллагаа, гамшгийн үеийн хамтын ажиллагаа, биеийн хүч, тусгай хэрэгсэл, хүлэг, галт зэвсэг хэрэглэх тактик, арга зүй, эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ зэрэг сэдвийн хүрээнд онол болон дадлага хосолсон хэлбэрээр хичээл, сургалтыг заан явуулж, мэдлэг, ур чадварыг нь дээшлүүлж, гэрчилгээ олгов.
       

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд