loader

Хамтарсан зөвлөгөөн зохион байгууллаа

Ял эдлэгсдийн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролыг нөхөн төлүүлэх ажлыг эрчимжүүлэх, төлбөртэй хоригдлыг ажлын байраар хангах, хөдөлмөрт илүү хуваарилан хохирол төлөлтийг нэмэгдүүлэх зорилгоор 439 дүгээр хаалттай хорих ангийн даргын болон Булган аймгийн Ерөнхий прокурорын хамтарсан тушаалаар “Булган хохирол төлөлт-2018” нэгдсэн аяныг зарлажээ.  

Энэхүү ажлын хүрээнд 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хамтарсан зөвлөгөөнийг зохион байгуулж, аяны хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж, зохион байгуулах ажлын төлөвлөгөөг баталсан байна.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд