loader

ШҮҮХ, ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГУУДЫН МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САН ҮҮСГЭХ, ХӨГЖҮҮЛЭХ АЖЛЫГ ХАРИЛЦАН УЯЛДУУЛАХ ҮҮРЭГ БҮХИЙ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА

Mонгол Улсын Их Хурлын Байнгын хорооны  2015 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн “Шүүх хууль сахиулах байгууллагуудын мэдээллийн цахим нэгдсэн сүлжээ бүрдүүлэх тухай” 23 дугаар тогтоолыг үндэслэн байгуулагдсан Хууль, зүй дотоод хэргийн яам, ШШГЕГ,ШЕЗ, УПЕГ, ЦЕГ болон Германы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах” төслийн төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсгийн ээлжит хурал 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн яаманд зохион байгуулагдлаа.

Уг ажлын хэсэг нь ШШГЕГ,ШЕЗ, УПЕГ, ЦЕГ-ын эрүүгийн хэргийн бүртгэлийн давхардлыг арилгах, харилцан мэдээлэл дамжуулах сүлжээ, програм хангамжийн орчин бүрдүүлж нэгдсэн сан үүсгэх, Монгол Улсын хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэргийн статистик тоо, мэдээг нэгдсэн стандартын дагуу үнэн зөв гаргах зорилготой юм.

Хурлаар шүүх, хууль сахиулах байгууллагуудын хооронд мэдээлэл солилцож буй нөхцөл байдал, статистик тоо, мэдээ гаргах, иргэний порталыг бий болгох ажлын явцын талаар хэлэлцсэн бөгөөд тус ажлыг 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дуусгахаар холбогдох мэргэжилтнүүд ажиллаж байна.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд