loader

"Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио"-гоор ажиллах дадлага сургуулилт хийлээ

ШШГЕГ, ОБЕГ-тай хамтран "Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио"-гоор ажиллах дадлага сургуулилтыг 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр зохион байгууллаа.

Тус өдрийн 16.00 цагт зарлан мэдээллийн дуут дохио дуугарч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын нийт алба хаагчид эхний дохиогоор “СУУ, НУУГД, ХҮЛЭЭ” зарчмаар өрөө тасалгааны ширээ болон хаалганы доор зогсон аюулгүй байдлаа ханган, 2 дахь дохио дуугарахад “ГҮЙХГҮЙ, ЭРГЭЖ БУЦАХГҮЙ, ХАШГИРАХГҮЙ, ТҮЛХЭХГҮЙ” зарчмын дагуу барилга байгууламжаас өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган цуваагаар гарч “Аюулгүйн талбай”-д цугларан 3 дахь дохиогоор нэгдсэн бүртгэл явуулсан юм.

Нийслэлийн онцгой байдлын газрын мэргэжилтэн Д.Эрдэнэбилэг  "Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио"-гоор ажиллах дадлага сургуулилтад хяналт тавьж ажиллав.


Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд