loader

“Итгэлийн гал” аян зохион байгууллаа

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Нийгэм, сэтгэл зүйн хэлтсээс Г.Бямбадоржид туслах “Итгэлийн гал” аяныг  2018 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 03 дугаар сарын 10-ныг хүртэлх хугацаанд өрнүүллээ.  

Г.Бямбадорж нь хорих ял эдэлж байгаад суллагдсан бөгөөд хорих ял эдлэх хугацаандаа хорих ангиас зохион байгуулсан сургалт, нийгэмшүүлэх, ажилд идэвхтэй хамрагдаж, амьдралын төлөө тэмцэх хүсэл, эрмэлзэлтэй болж гаргасан алдаагаа давтахгүйн төлөөхоосон хонож байсан ч хулгай хийхгүйгээр хүмүүс доромжилж гадуурхаж байсан ч тэвчин өнгөрүүлж архи, тамхи, хорт зуршлаас өөрийгөө татаж авч чаджээ.

Тиймээс Г.Бямбадоржид амьдрах урам зориг, хайрлах, суллагдсан иргэдийг нийгмийн амьдралд ороход нь дэмжлэг туслалцаа үзүүлэх, зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын нийгэм, сэтгэл зүйн хэлтсээс  хамтран ажилладаг төрийн бус байгууллагууддаа хүсэлт тавьж Г.Бямбадоржид 5 ханатай, иж бүрэн тавилгатай гэр бэлэглэж түүний хуримын ёслолыг зохион байгууллаа.

Хуримын үйл ажиллагаанд Нийгэм, сэтгэл зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэслэгч З.Ариунбаяр болон хандив тусламж өргөсөн 5 төрийн бус байгууллага, Г.Бямбадоржийн гэр бүлийнхэн, найз нөхөд оролцсноос гадна  МУГЖ, Ж.Уранчимэг, СТА Э.Болормаа, Б.Хатанбаатар, н.Эрдэнэцэцэг, UNIVERS BEST SONGS наадмын шилдэг оролцогч С.Пүрэвжав, СУИС-ийн дуулаачийн ангийн оюутан З.Мөнгөнсүх нар ая дуугаа өргөсөн байна.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд