loader

2018 ОНЫ 02 ДУГААР САРЫН БАЙДЛААР ИРҮҮЛСЭН ӨРГӨДӨЛ ГОМДЛЫН МЭДЭЭ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар нийт 332 өргөдөл, гомдол ирсэн бөгөөд 322 буюу 96.9 хувийг бичгээр, 10 буюу 3.1 хувийг цахим шуудангаар хүлээн авсан. Нийт өргөдөл, гомдлын 269 буюу 81.1 хувь нь өргөдөл, 63 буюу 18.9 хувь нь гомдол байна.

Хүлээн авсан 332 өргөдөл, гомдлыг газар хэлтсээр нь авч үзвэл, Захиргааны удирдлагын газарт 155, Шийдвэр гүйцэтгэх алба 94, Хорих ял эдлүүлэх алба 57, Хяналт шалгалтын хэлтэс 12, Санхүү, үйлдвэр, хөрөнгө оруулалтын газар 13, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс 1 өргөдөл тус тус ирүүлсэн.

Хүлээн авсан өргөдөл, гомдлын тоог урьд оны мөн үеийнхтэй харьцуулбал:


Хорих ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдол 41 буюу 41.8 хувиар,  Шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдол 14 буюу 12.5 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗАР

 

 

 

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд