loader

ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛИАР ШАГНАГДЛАА

XVII жарны шар нохой жилийн сар шинийн баярын босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад олон жил, идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж байгаа зарим албан хаагчдыг төрийн дээд одон, медалиар шагналаа.

Шагналыг өнөөдөр /2018.02.15/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр болон Ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд гардуулан өгөв.

"Цэргийн гавьяаны улаан тугийн одон"-гоор "Төр хур” амралт-нөхөн сэргээх сувилалын дарга, хурандаа Б.Оюунаа, "Цэргийн хүндэт" медалиар Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн их эмч, дэд хурандаа Л.Тунгалаг, тогооч, ахлах ахлагч В.Ганбаяр, 403 дугаар нээлттэй хорих ангийн хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Т. Батсайхан, Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч О. Жамсран, "Хөдөлмөрийн хүндэт"  медалиар Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны жолооч, ахлагч Ц.Доржготов нар шагнагдлаа.


Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд