loader

Ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн сар шинийн баярыг угтаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр болон Ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд  2018 оны 02 дугаар сарын 09ий өдөр ахмад настнуудаа хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардууллаа.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал  Ц.Амгаланбаяр үйл ажиллагааг нээж, 2017 онд байгууллагын хэмжээнд хийгдсэн бүтээн байгуулалтын ажлууд болон албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн талаар товч мэдээлэл өгсөн юм.

Үйл ажиллагааны үеэр төв аппратын ахмадын хорооны дарга, хурандаа М.Цэрэнлхагва хэлсэн үгэндээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын удирдлагууд байгууллагынхаа ахмад настнуудын өмнө тулгамдаж буй асуудлуудыг шат дараатайгаар шийдвэрлэн үргэлж тусалж, дэмжиж байдагт талархал илэрхийлэв.

Мөн энэ үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын "Соёмбо" хөгжмийн салааны уран бүтээлчид ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд