loader

Сургалт зохион байгуулжээ

Глобаль сангийн сүрьеэгийн төсөл, ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны алба, 429 дүгээр хаалттай хорих анги-Төрөлжсөн мэргэжлийн эмнэлгийн хамтарсан “Хорих анги дахь сүрьеэгийн тусламж үйлчилгээ, халдвар хяналтыг зохион байгуулах ажлын онцлог” сэдэвт нэгдсэн сургалтыг 2017 оны 09 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Сургалтад хорих анги, шийдвэр гүйцэтгэх газрын холбогдох нийт 61 алба хаагч хамрагдав.
ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны эмч, 429 дүгээр хаалттай хорих анги-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч, сувилагч нар хамтран 14 цагийн хичээл сургалтыг заан явууллаа.
Сургалтын төгсгөлд заагдсан сэдвүүдийн хүрээнд алба хаагчдын дунд танин мэдэхүйн асуулт, хариултын “АХА” тэмцээнийг зохион байгуулсан бөгөөд сургалтад хамрагдсан алба хаагчид мэдлэг мэдээлэл өгсөн, үр өгөөжтэй, ач холбогдолтой сургалт болсныг онцлон хэлж байв.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд