loader

МӨРДЭС ЗҮҮСЭН БҮСГҮЙЧҮҮД УУЛЗАЛТ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас санаачлан тус сумын цэргийн хүрээний анги, байгууллагын эмэгтэй алба хаагчдын дунд “Мөрдэс зүүсэн бүсгүйчүүд” уулзалт өдөрлөгийг 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр зохион байгууллаа.

Өдөрлөгт Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих анги, Хархорин сум дахь сум дундын  Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид оролцож, “Өөрийгөө хайрлахуй” сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, эмэгтэй алба хаагчдад тулгарч байгаа хүндрэл бэрхшээлийн талаар ярилцаж, харилцан санал бодлоо солилцжээ.

Мөн энэ үеэр явган аялал зохион байгуулж, нийгмийн хариуцлагын хүрээнд Хархорин сумын Мойлтын рашаан орчмын 3 км талбайн хогийг цэвэрлэсэн байна.


Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд