loader

ХОШУУЧ Б.ТЭМҮҮЛЭН ХУВИЙН ДҮНГЭЭР 3 ДУГААР БАЙРТ ШАЛГАРЧ, ХҮРЭЛ МЕДАЛИЙН ЭЗЭН БОЛЛОО

Батлан хамгаалахын сайд, төр, цэргийн нэрт зүтгэлтэн Дэслэгч генерал Ш.Жадамбын нэрэмжит Монгол цэрэг-2022 практик буудлагын тэмцээн 2022 оны 10 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын баг тамирчид тус тэмцээнд амжилттай оролцож, Тусгай ажиллагааны төвийн албаны бэлтгэл, гардан тулаан хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч Б.Тэмүүлэн хувийн дүнгээр 3 дугаар байрт шалгарч, хүрэл медалийн эзэн болсон бөгөөд гар бууны сумтай карабин /ГСК/-ны төрөлд багаараа 4 дүгээр байрт шалгарлаа.

Энэ удаагийн тэмцээнд практик буудлагын олон улсын хэмжээний мастер 3, спортын мастер 11, дэд мастер 8 тамирчин оролцсоноос гадна Оросын холбооны улсын Буриад улсын баг тамирчид өрсөлдсөнөөрөө онцлог байв.           

Тэмцээнд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Дотоодын цэргийн штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Төрийн тусгай хамгаалалтын газар, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн зэрэг  10 байгууллагын 183 тамирчин, 4 төрлийн 5 ангиллаар оролцлоо.



Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд