loader

Хорих 421 дүгээр ангийн алба хаагчид үнэ төлбөргүй англи хэлний сургалтад хамрагдахаар болжээ

“Индиго Майнд” боловсролын төв нь “Боловсрол аян 2” буюу Монгол Улсын иргэдийг англи хэлжүүлэх төслийн хүрээнд Хорих 421 дүгээр ангитай нэг жилийн хугацаатай сургалтын гэрээ байгуулж, хичээл сургалтыг эхлүүлсэн байна.

Сургалтад тус ангийн 50 алба хаагч хамрагдаж байгаа бөгөөд амжилттай суралцагсдад сертификат олгох юм байна.

Хичээлийг ангийн байрлалд заан явуулж байгаа нь тэр болгон гадаад хэлний сургалтад хамрагдаж чаддаггүй алба хаагчдад мэдлэг чадвараа дээшлүүлэхэд нь дэмжлэг болсон ач холбогдолтой үйл ажиллагаа болсныг алба хаагчид хэлж байв.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд