loader

ЖҮДО БӨХИЙН ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС ХОС МЕДАЛЬ ХҮРТСЭН "СҮЛД" БИЕИЙН ТАМИР, СПОРТ ХОРООНЫ ТАМИРЧИД ЭХ ОРОНДОО ИРЛЭЭ

Узбекистан улсын Ташкeнт хотод зохион байгуулагдсан “Ташкент-2022” жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож эрэгтэйчүүдийн -73 кг-ын жинд тэргүүн байрт шалгарч алтан медаль хүртсэн Олимпын хүрэл медальт, Ази тивийн аварга, Их дуулгын 4 удаагийн аварга, Үндэсний шигшээ баг, “Сүлд” биеийн тамир, спорт хорооны тамирчин, ОУХМ, ахмад Ц.Цогтбаатар, эмэгтэйчүүдийн -57 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн Залуучуудын ДАШТ-ний мөнгөн медальт, “Грандслам”, Гранпригийн аварга, Үндэсний шигшээ баг, “Сүлд” биеийн тамир, спортын хорооны тамирчин, ОУХМ, дэслэгч Л.Энхрийлэн нар өнөөдөр эх орондоо ирлээ.


Тамирчдыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Ч.Нэргүй, “Сүлд” биеийн тамир, спорт хорооны дэд дарга, ахмад Г.Мөнхбадрах, “Соёмбо” чуулгын хөгжмийн ангийн уран бүтээлчид болон тамирчдын гэр бүлийнхэн угтан авч баяр хүргэлээ.
Ташкент-2022” жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улс алтан медаль 1, мөнгөн медаль 1, хүрэл медаль 1 хүртсэн амжилттай оролцлоо.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд