loader

“Цэргийн эмнэлгийн тусгай бэлтгэл-2022” буухиа тэмцээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид оролцож байна

Зэсвэгт хүчний жанжин штабаас төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн дунд “Цэргийн эмнэлгийн тусгай бэлтгэл-2022” буухиа тэмцээнийг 3 дахь удаагаа зохион байгуулж байна.

2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Хужирбулан дахь Зэвсэгт хүчний сургалтын төвд болсон тус тэмцээний нээлтийн арга хэмжээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих ял эдлүүлэх албаны дэд дарга бөгөөд Харуул хамгаалалтын хэлтсийн дарга, хурандаа А.Намсаманд, Эмнэлгийн мэргэжлийн удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Ч.Лхамсүрэн, Сургалт, бэлтгэлийн төвийн захирал, хурандаа П.Хосбаяр нарын албаны хүмүүс оролцож, баг тамирчдад амжилт хүслээ.

Тэмцээнд Зэвсэгт хүчний жанжин штаб, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Хил хамгаалах байгууллага, Цагдаагийн байгууллага, Тусгай хүчний цэргийн командлал, Цэргийн төв эмнэлэг зэрэг найман байгууллагын 16 багийн 96 дасгалжуулагч, тамирчид өрсөлдөж байна.

Эмч, эмнэлгийн мэргэжилтний тусгай бэлтгэлийг нэмэгдүүлэх, эмнэлгийн шаталсан тусламжийг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэх, багаар ажиллах ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой уг тэмцээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ахлах дэслэгч С.Лхагвабаяр ахлагчтай эрэгтэй баг, дэслэгч Б.Пүрэвсүрэн ахлагчтай эмэгтэй баг оролцож байгаа бөгөөд багийн ахлагч, дасгалжуулагчаар дэд хурандаа М.Батбаяр ажиллаж байна.

Тус тэмцээний аваргууд өнөөдөр тодорно.




Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд