loader

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗАРТ 2022 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН БАЙДЛААР ИРСЭН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН МЭДЭЭ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт 2022 оны хагас жилийн байдлаар нийт 3382 өргөдөл, гомдол хүлээн авсан. Нийт өргөдөл гомдлын 2661 буюу 78,6 хувь нь өргөдөл, 411 буюу 12,1 хувь нь гомдол, 310 буюу 9,2 хувь нь санал байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэмжээнд хүлээн авсан нийт 3382 өргөдөл, гомдлын 533 буюу 16 хувь нь хорих ял эдлүүлэх ажиллагааны талаар, 1258 буюу 37 хувь нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар, 1591 буюу 47,0 хувь нь хүний нөөц, сургалтын чиглэлээр ирүүлсэн өргөдөл, гомдол байна.


2022 оны эхний хагас жилийн байдлаар хүлээн авсан нийт өргөдөл, гомдлын тоог өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулвал, хорих ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдол 865 буюу 61 хувиар буурсан, шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдол 69 буюу 5.2 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд