loader

Алба хаагчид “Хүмүүн байхын учир ёс суртахуунд нь оршвой” сэдэвт сургалтад хамрагдлаа

Монгол Улсын Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, МУИС-ийн Эмерит профессор, Япон улсын Нагояагийн их сургуулийн хүндэт доктор С.Нарангэрэл өнөөдөр /2022.06.10/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдад “Хүмүүн байхын учир ёс суртахуунд нь оршвой” сэдвээр сургалт зохион байгууллаа.

Сургалтад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, алба, нийслэл болон орон нутгийн харьяа анги байгууллага, салбар нэгжийн нийт 2500 гаруй алба хаагч танхимаар болон цахим хэлбэрээр оролцсон.


“Хүмүүн байхын учир ёс суртахуунд нь оршвой” сургалтыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2022 оны тушаалаар баталсан “Салбарын албан хаагчдын ёс зүйн үлгэрчилсэн загвар”-ыг танин мэдүүлэх, ёс зүйн талаарх суурь болон гүнзгийрүүлсэн мэдлэг олгох хүрээнд 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн харьяа агентлаг, байгууллагуудад үе шаттай зохион байгуулж байгаа юм.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд