loader

Жудо бөхийн УАШТ-нд амжилттай оролцлоо

Жудо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн спортын төв ордонд 2017 оны 01 дүгээр сарын 16-18-ны өдрүүдэд явагдаж өндөрлөлөө. Тэмцээнд 68 байгууллагын 201 эрэгтэй тамирчид хүч чадал, авхаалж самбаагаа дайчлан өрсөлдсөн.

ШШГЕГ-ын харьяа “Сүлд” биеийн тамир, спортын хорооны ахлах дасгалжуулагч, дэд хурандаа Ц.Шийрэвийн удирдлаган доор “Сүлд” биеийн тамир, спортын хорооны тамирчид эрэгтэй, эмэгтэй бүтэн багаар оролцсоноос:

  1. 60 кг жинд Ж.Амарболд  –  1-р байр, алтан медаль
  2. 66 кг жинд ОУХМ Г.Хэрлэн – 1-р байр, алтан медаль
  3. 81 кг жинд ОУХМ О.Ууганбаатар – 1-р байр, алтан медаль
  4. 60 кг жинд Б.Мягмардорж –  2-р байр, мөнгөн медаль
  5. 73 кг жинд ОУХМ Ц.Цогтбаатар – 3-р байр, хүрэл медаль
  6. 90 кг жинд Э.Мөнхжаргал – 3-р байр, хүрэл медаль
  7. -100 кг жинд Г.Серик – 3-р байр, хүрэл медаль тус тус хүртлээ.

Эрэгтэй багийн дүнгээр ШШГЕГ-ын харьяа “Сүлд” биеийн тамир, спортын хорооны баг ТЭРГҮҮН байр эзэлсэн.

Багийн Жудо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд ШШГЕГ-ын харьяа “Сүлд” биеийн тамир, спортын хорооны эрэгтэй баг I байр, эмэгтэй баг III байрыг тус тус эзэлж сайхан амжилтуудын эзэн боллоо.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд