loader

“Эмч, эмнэлгийн ажилтны сургалт зохион байгууллаа”

 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих ял эдлүүлэх албаны 2022 оны сургалтын хөтөлбөрт тусгагдсаны дагуу 429 дүгээр хаалттай хорих анги-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг нь Глобал сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төслийн хүрээнд “Сүрьеэгүй ирээдүйн төлөө хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлъе” сэдэвт сургалтыг 2022 оны 05 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд ШШГБ-ын Сургалт, бэлтгэлийн нэгдсэн төвд амжилттай зохион байгууллаа.

Сургалтад хотын бүсийн хорих анги, баривчлах төв, баривчлах байрны нийт 40 алба хаагч хамрагдсан бөгөөд сургалтын үеэр алба хаагчид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “100 сая мод тарих” хөдөлгөөний хүрээнд Сургалтын төвийн байрлалд мод тарих үйл ажиллагаа зохион байгуулсан юм.




Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд