loader

СЭТГЭЛ ЗҮЙЧДИЙГ МЭРГЭШҮҮЛЭХ ДАВТАН СУРГАЛТАД ХАМРУУЛЛАА

   Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа аймаг, нийслэл дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хорих анги, байгууллагын сэтгэл зүйчдийг мэргэшүүлэх сургалтыг 2022 оны 04 дүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Д.Дамдинцэрэн оролцож, сэтгэл зүйн ажлын чиг үүргийг онцлон, сэтгэл зүйн үйлчилгээг үр дүнтэй хүргэхэд анхаарч ажиллах талаар үүрэг чиглэл өгч, ажлын амжилт хүсэв.

   Сургалтад харьяа хорих анги, газар, хэлтсийн нийт 29 алба хаагч хамрагдсан бөгөөд хорих анги, байгууллагын сэтгэл зүйчдийн онолын болон практик мэдлэгийг сайжруулах, сургалт зохион байгуулах арга зүйг эзэмшүүлэх, сэтгэл зүйн үйлчилгээний үр дүнг дээшлүүлэх зорилгоор сэтгэл засалч, багш, эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллалаа.
   Энэ үеэр Сургалт, нийгэм, сэтгэл зүйн хэлтсийн сэтгэл зүйн тусламж, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн, хошууч Н.Болормаа “Бага насны хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгтний сэтгэл зүйн онцлог” судалгааны ажлын тайлан, хошууч П.Баярбаатар “Дахин гэмт хэрэг үйлдсэн хоригдлуудын харилцааны ур чадварыг нийгэмшүүлэх үйл ажиллагаатай холбон судалсан нь” судалгааны тайланг тус тус танилцуулж, шинээр томиологдсон алба хаагчдын хувьд цаашид анхаарах зүйлсийн талаар тодорхойлон, сэтгэл зүйн үйлчилгээний үр дүнг хэрхэн сайжруулах талаар зөвлөгөө өгч, сэтгэл зүйчдийн онолын мэдлэгийг сэргээн, онол практикийг хэрхэн хослуулах талаар мэдээлэл өглөө.







Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд