loader

Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгууллаа

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдыг мэргэшүүлэх сургалтыг 2022 оны 04 дүгээр сарын 10-наас 24-ний өдрүүдэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Сургалт бэлтгэлийн төвд зохион байгууллаа.

Тус сургалт нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааны онцлог, цэргийн хэргийн мэдлэг олгох зорилготой юм. Сургалтад нийт 116 алба хаагч хамрагдлаа.

Сургалтаар төрийн албаны тухай ойлголт, зарчим, тавигдах шаардлага болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, байгууллагын бүтэц, зохион байгуулалт, алба хаагчдын сэтгэл зүйн бэлтгэл, цэргийн нийтлэг дүрэм, жагсаалын бэлтгэл зэрэг төрийн тусгай алба хаагчдын эзэмшвэл зохих мэдлэгийг бататган олголоо.



Сургалтад амжилттай хамрагдаж, төгсөгчдөд гэрчилгээ гардуулах үйл ажиллагаа 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр боллоо.

Уг арга хэмжээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ч.Оюунцэцэг, Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Ч.Нэргүй, Хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Б.Нандинболор, Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Ц.Очгэрэл, Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, дэд хурандаа Б.Дашдаваа болон холбогдох албан тушаалтнууд оролцов.   

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд