loader

С.БЯМБАЦЭРЭН: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын бүх албан хаагчид гурван үеэрээ эрүүл энх, аз жаргалтай, баян тансаг байгаасай гэж хүсч байна

Бэлтгэл дэд хурандаа Сандуйжавын Бямбацэрэн маань улаан хоолойн хорт хавдар гэх амь насаа ч алдаж болох аюулын ирмэгт ирээд байсан. С.Бямбацэрэн Бүгд Найрамдах Солонгос улсад яаралтай эмчлүүлэх шаардлагатай болсон бөгөөд эмчилгээний зардалд хамгийн багаар тооцоход 40 сая төгрөг шаардлагатай байсан. Захиргааны удирдлагын газраас санаачлан С.Бямбацэрэнгийн амь насыг аврахад халуун сэтгэлийн гараа сунгахыг нийт бие бүрэлдэхүүнээс хүсч, уриалга гарган, хандив цуглуулсан билээ. Олны хүч оломгүй далай гэдэг үгийг санаж, нэгэн цагт мөр зэрэгцэн төрийн албанд зүтгэж, хуулиар хүлээсэн үүргээ чин үнэнчээр биелүүлж явсан албан хаагчийн маань БНСУ-д хийлгэсэн хагалгаа амжилттай болж, эх орондоо эргэн ирж, аав ээж, хань, үр хүүхдэд, ач зээ, найз нөхөд, хамт олноо баярлуулсан сайхан үйл явдал боллоо. Ингээд түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.

 

–      Юуны өмнө танд баяр хүргэе. БНСУ-д хийлгэсэн хагалгаа чинь амжилттай болж ийм сайхан эдгэсэнд их баяртай байна. Та БНСУ-аас хэзээ ирэв?

 

 

–       Ах нь 6 дугаар сарын 11-ний өглөө онгоцноос буугаад та бүхэндээ эдгэснээ хэлэх гэж яарч ирлээ. Хагалгаа амжилттай болсон. Цаг хугацаа алдалгүй эмчлүүлсэн тулдаа эдгэрсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нийт бие бүрэлдэхүүнд чин сэтгэлээсээ талархсанаа илэрхийлж байна. Сайхан хамт олны буянд эдгэрээд ирлээ.

 

 

–       Та улаан хоолойн хорт хавдар өвчнөөр хэдийнээс эхэлж өвдсөн бэ? БНСУ-ын эмнэлгийн үйлчилгээ, эмч нар ямар санагдав?

 

 

–      Би 2012 оноос эхлэн энэ аюулт өвчнөөр өвдөж, шаналж эхэлсэн. Бие өвдөж байсан ч төрийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарлаад аргалаад л ажлаа хийгээд явдаг байсан. Тэсч явсаар өвчнөө улам хүндрүүлж,  хагалгаанд орохоос өөр аргагүй байдалд хүрсэн.

 

–       Хэзээ хагалгаанд орсон бэ? Хагалгааны явц ямар байв, аль эмнэлэгт нь хэвтэж эмчлүүлэв?

 

–       БНСУ-д 5 дугаар сарын 9-ний өдөр очоод 5 дугаар сарын 16-нд хагалгаанд орсон. Хагалгааг мэсийн бус аргаар дурангаар хийсэнӨвдөлт мэдрэгдээгүй, хүндрэл гараагүй. Сөүл хотын Күмин дүүргийн “KYUNG HEE” гэдэг гадаад иргэдийг эмчилдэг эмнэлэгт хагалгаа хийлгэлээ.

 

–       Эмч нар анх яаж хүлээж авав, таны өвчин амь насанд чинь аюултай байсан уу?

 

–       Эмч нар анх хүлээж авахдаа та дахиад жоохон цаг алдсан бол хагалгаа хийх боломжгүй болох байж. Хагалгаа хийлгэх боломжгүй болно гэдэг чинь амийг минь аврах боломжгүй байсан гэсэн үг л дээ. Цаг алдалгүй эмчлүүлж чадсандаа ШШГБ-ын нийт хамт олондоо  баярлаад барахгүй нь. Баярласанаа үгээр яаж илэрхийлэхээ үнэхээр мэдэхгүй байна.

 

–        Та Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хэдэн жил ажилласан бэ, ажлын гараагаа хаанаас эхэлж байв?

 

–       Энэ системд нийт 25 жил ажилласан, ажлын гараагаа шийдвэр гүйцэтгэгчээс эхэлж байлаа. Одоо гавьяаныхаа амралтад гарсан.

 

–       Хамт олондоо та хандаж юу хэлмээр байна? –

 

Хамт олондоо маш их баярлалаа. Үүнийгээ яаж илэрхийлэхээ мэдэхгүй байна. Хүнд эрүүл байх л хамгаас чухал юм байна гэдгийг бие, сэтгэлээрээ мэдэрлээ. Тиймээс та бүхэн минь эрүүл мэндээ сайн бодож ажиллаарай. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага бол буянтай байгууллага. Энэ системд ажиллаж байгаа бүх албан хаагчид хамт олон маань гурван үеэрээ эрүүл энх, аз жаргалтай, баян тансаг байгаасай гэж хүсч байна.

 

–       Гэхдээ та зүгээр суухгүй биз дээ?

 

–       Цаашдаа өмгөөлөл хиих бодолтой байна. Одоо ингээд эрүүл болсон болохоор хүмүүсийн сайн сайхны төлөө ажиллаад л байя гэж бодож байгаа. Хүн хамт олонтой байна гэдэг үнэхээр үгээр хэлэмгүй сайхан байдаг юм байна. Олон хүний сайны ерөөл буянаар өдий зэрэгтээ эдгэрээд явж байгаа ах нь азтай хүн юм. Тэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад алба хааж буй бүх хүн миний хамт олон. Энэ хамт олонд минь миний баярласан сэтгэлийг заавал дамжуулж өгөөрэй гэсэн юм. Бид хүний орчлонд ирчихээд нэг нэгэндээ тусалж,  дэмжиж явах нь хүн байхын нэг утга учир юм. Сайхан сэтгэлийн тус хэзээ ч багаддаггүй түүнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нийт албан хаагчдаас 15 сая 500 мянган төгрөг цуглуулж өгсөн юм. Эрүүл болж өөртөө итгэлтэй болсон түүний сэтгэл гэгээн, үйлс бүтэмжтэй, лагшин нь тунгалаг, гэр бүлийнхэн нь аз жаргалтай байг гэж хамт олных нь өмнөөс хүсэн ерөөе.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд