loader

“Хүүхэд- Эрхэм хэрэглэгч” аянд нэгдлээ

Говьсүмбэр аймаг дахь ШШГГ- 425 дугаар нээлттэй хорих анги аймгийн хэмжээнд “Хүүхэд-Эрхэм хэрэглэгч” аянд нэгдэн тодорхой чиглэлээр ажил зохион байгууллаа. Тухайлбал, “Миний гэр аюулгүй орчин” сэдэвт хяналтын хуудсыг нийт алба хаагчдаар бөглүүлэн, санал асуулгын дүнд цаашид хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулсан.



   Түүнчлэн хүүхдэд аюулгүй орчинг бий болгох зорилгоор 28 алба хаагчийн 52 хүүхдийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээг хэрэгжүүлж, цахилгааны утсыг далдлах, гэрийн эмийн санг цэгцлэх, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх зөвлөмж зэргийг бэлтгэн тараасан байна.
    Мөн уг алба хаагчдад цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан хүнсний тусламж /гурил, будаа, хүсний ногоо/, амны хаалт, гар ариутгагч, витамин зэргээр тусламж үзүүлсэн нь цаг үеэ олсон арга хэмжээ боллоо.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд