loader

Монголын уран зургийн галерейтэй хамтран хоригдлуудад сэтгэл заслын үйлчилгээ үзүүллээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих анги “Монголын уран зургийн галерей”-тэй хамтран 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хаалттай хорих ангийн 26 хоригдлыг урлагийн бүтээлд түшиглэсэн стресс бууруулах, тайвшруулах сэтгэл заслын үйлчилгээнд хамрууллаа.

Олон улсад дэлгэрээд буй сэтгэл заслын болон хандлагаар анагаах шинэ чиг хандлага нь уран зургаар дамжуулан стресс бууруулах, сэтгэл зүйн эерэг нөлөө үзүүлэх, амьдралын үнэ цэнэ, мөн чанар, утга учрыг ойлгуулах, дотоод мэдрэхүйг сэргээн эмчлэх, соён гэгээрүүлэх үр дүнтэй юм.

Сэтгэл заслын үйлчилгээ “Хөгжимтэй зураг”, “Бүлгийн сэтгэл заслын уулзалт”, “Агшин зуурт амар амгаланд хөтлөх зам бясалгал” гэсэн үе шаттайгаар зохион байгуулагдлаа.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд