loader

Шийдвэр гүйцэтгэх албанаас гар зургийн уралдаан зохион байгууллаа

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албанаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сурталчлах зорилгоор 7-11 настай хүүхдүүдийн дунд “БИ ТАНЫ ҮРГЭЛЖЛЭЛ” сэдэвт гар зургийн уралдаан зохион байгуулсан.

Уралдаанд нийт 121 хүүхэд бүтээлээ ирүүлснээс нэгдүгээр байранд Хөвсгөл аймгийн Эрдмийн далай цогцолбор сургуулийн 5а ангийн сурагч Б.Дэлгэржаргалын “Миний бодлоор хүүхдийн тэтгэлэг” бүтээл, хоёрдугаар байранд Төв аймгийн Хүмүүн цогцолбор сургуулийн 4д ангийн сурагч Ө.Мөнхжингийн “Миний мөрөөдөл” бүтээл, тусгай байранд Нийслэлийн 62 дугаар сургуулийн 5а ангийн сурагч О.Мишээлийн “Миний аав, миний бахархал” зэрэг бүтээлүүд шалгарлаа. Эхний гурван байранд шалгарсан хүүхдүүдийг шагнаж, уралдаанд оролцсон бүтээлүүдийг байр эзлүүлэн найман хүүхдийг “Талархал” үнэ бүхий зүйлээр шагнаж, урамшууллаа.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд