loader

Цахим сургалт зохион байгууллаа

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар нь Дотоод хэргийн их сургуультай хамтран ажиллах “Санамж бичиг”-ийн хүрээнд тодорхой ажлуудыг зохион байгуулан  ажиллаж байна.

2020 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу ДХИС-ийн Удирдлагын академитай хамтран “Удирдах ажилтны манлайлал, ёс зүй” сэдэвт цахим сургалтыг 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр харьяа анги байгууллагын харуул хамгаалалт, гүйцэтгэх ажил эрхэлсэн дэд дарга, цагдан хорих байрны дарга нарын нэр бүхий 21 алба хаагчдыг хамруулан зохион байгууллаа.

Цаашид тодорхой албан тушаалын нөөцөд авагдсан болон томилогдсон  алба хаагчийн ажлын байран дээрх сургалтыг зайны болон бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулах бөгөөд сургалтын үр дүнг дээшлүүлэхэд алба хаагчийн идэвх санаачлага чухал бөгөөд энэхүү онлайн сургалт нь Төрийн албаны тухай хуулийн зарчим, шаардлагад нийцсэн ажил боллоо.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд